Хандив өгөх

Үндэсний бүх нийтийн гүйлт 2016

Oct 08, 2016
  • 08:30 AM

    Үндэсний бүх нийтийн гүйлт 2016

Үндэсний марафонд оролцогчид хамтдаа Дэлхийн Марафон гүйлт 2017-д оролцъё!

Дэлхийн интернет мэдээллийн 70 орчим хувь болон дэлхийн шилдэг 500 гаруй их, дээд сургууль англи хэлээр үйл ажиллагаа явуулж, гэрээ, хэлэлцээрийн дийлэнх нь англи хэл дээр хийгдэн улс хоорондын болон олон улсын түвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ эрс өссөөр байна.

Манай байгууллага англи хэлний боловсролыг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн АНУ, Их Британи УИНВУ, Канад, Австарли улсуудаас Боловсролын салбарт 3-5 жил ажилласан, Азийн улс орнуудад 3-6 сарын хугацаанд англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай гадаад мэргэжилтэн ЕБС-иудад ярианы англи хэл заах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хичээлийн жилд тус орнуудаас мэргэжилтэн нар багшлах болсон байгаа. Мэргэжилтэн гадаад багш нар Дэлхийн марафон гүйлтэд байнга идэвхтэй оролцдог, хөнгөн атлетик, гүйлтийн спортоор тогтмол хичээлдэг спортлог багш нар байна.

Марафон гүйлтээс орсон бүх орлого, хандивыг Үндэсний Олон улсын сургууль байгуулахад зориулагдана. Багш нар нь Монголын болон гадаадын мэргэжил туршагатай баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Мөн сургуулиа төгсөөд Гадаадын Их, дээд сургууль, Коллеж-д шилжин сурах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн биеийн тамир спортын хороо, Улаанбаатар марафон-тай хамтран 2016 оны 10-р сарын 8-ны өдөр зохион байгуулна.

Гадаад мэргэжилтэнүүд нийт эрдэмтэн, профессор, багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, сурагч, ард иргэдийг Дэлхийн Марафон гүйлт Монгол 2017-г угтсан Үндэсний Марафон гүйлтэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дэлхийн рекорд эвдсэн Агуй нэрт Марафон гүйгчдэд Хүндэт урилгыг нь явуулаад байгаа болно. Монголчуудын идэвх оролцооны байдлыг дэлхий нийт ажиглаж байна.

Үндэсний Марафон гүйлт 2016-гаас Дэлхийн Марафон гүйлт 2017-д руу хамтдаа!

Scroll to top